top of page

Итгэлцэлийн үйлчилгээ

Итгэлцлийн үйлчилгээ гэж итгэл хүлээлгэгчийн актив (бэлэн мөнгө зээл, бусад актив) хөрөнгийг үнэгүйдлээс хамгаалж ашиг олох зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг vр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагааг хэлнэ. (Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 417) 

 

Итгэлцлийн үйлчилгээ" гэдэг нь итгэл хүлээлгэгчийн актив буюу бэлэн мөнгө, зээл бусад активыг үнэгүйдлээс хамгаалж, ашиг олж өгөх зорилгоор тэдгээртэй харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр итгэл хүлээгчээс нэр бүхий активыг түр хугацаанд хянах, ашиглах, захиран зарцуулах үйл ажиллагаа юм.

Энэхүү үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжийн аль нь ч авах боломжтой ба Санхүүгийн Зохицуулах Хорооноос итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, санхүүгийн чадамж нь (дүрмийн сан) 1 тэрбум төгрөгөөс дээш санхүүгийн үйлчилгээ үзүүлэх нөөц, туршлагатай (1 жилээс дээш хугацаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн), мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан зэрэг шалгууруудыг хангасан, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй Банк Бус санхүүгийн байгууллагууд үзүүлдэг.

Манай итгэлцэлийн үйлчилгээний давуу тал

* Бид СЗХ-ны өөрийн хөрөнгийн хүрэлцээ болон төлбөрийн чадварын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтмол ханган ажилладаг.

* Таны итгэлцлийн хөрөнгө ББСБ-ын өөрийн хөрөнгөөр баталгаажиж эрсдэлээс хамгаалагдаж байдаг.

* Манай ББСБ нь мэргэжлийн, туршлагатай, чадварлаг ажилтнуудтай мөн итгэмжилсэн хөрөнгөө барьцаалж зээл авч болно.

Хөрөнгө оруулалтын санал

Баярлалаа! Бид тантай эргэн холбогдох болно.

bottom of page