top of page
Search

Хөрөнгөтөн Форум 2023

Updated: Aug 29, 2023


Хөрөнгө оруулагчдын хаалттай хөрөнгөтөн форум болох “Хөрөнгөтөн Форум 2023”-т “Кредитех СТМ ББСБ” ХХК амжилттай оролцлоо.

Өндөр дүнгээр хөрөнгө оруулагчдын “Хөрөнгөтөн” хаалттай форум 2023.08.11-ний өдөр Шангрила зочид буудалд зохион байгуулагдлаа. Жил бүр 300 хөрөнгөтөн Хөрөнгө оруулалтын зах зээлийн боломжуудад хаалттай хүрээнд нэвтэрч, Монголын Эдийн засгийн потенциалыг нэмэгдүүлдэг уламжлалтай. “Хөрөнгөтөн” бол Мэргэжлийн холбоод, Дэлхийн болон Монголын топ эрдэмтэд, экспертүүд, өндөр шалгуур хангасан Санхүү, Үл хөдлөх, Технологийн төслүүд хамтран, хаалттай хүрээнд зохион байгуулдаг Хөрөнгө оруулалтын зах зээлийн нэгдсэн платформ юм.

Тус Форумд онцлох 6 төсөл хөрөнгө оруулагч нарт зориулж төслүүдээ танилцууллаа. Эдгээр онцлох төслүүдээс Мони маркет фанд ХХК-ийн танилцуулсан банкны хадгаламжийн сертификат, ББСБ-уудын итгэлцлийн бүтээгдэхүүнийг мөнгөний захад анхдагч болон хоёрдогч зах зээлд чөлөөтэй арилжигддаг цахим платформ олны анхаарлыг татсан төсөл байлаа. Форумын үеэр Микро Кредит ББСБ, Есөн Шижир ББСБ, “Кредитех СТМ” ББСБ, Бичил Глобус ББСБ, Сэндли ББСБ, ЛендМН ББСБ зэрэг 6 банк бус санхүүгийн байгууллагууд итгэлцлийн бүтээгдэхүүнийг Мони маркет фанд ХХК-ийн мөнгөний захын платформд анхдагч болон хоёрдогч зах зээлд чөлөөтэй арилжаалах гэрээ байгуулж, хамтран ажиллах боллоо.


2023.8.11

 
 
 

Comments


bottom of page