Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо "ТоС Холбоо"-д гишүүнээр элслээ.
- amarbayasgalan Binderiya
- Apr 8, 2024
- 1 min read
“Кредитех СТМ ББСБ” ХХК нь 10 жилийн ойгоо утган төлөвлөсөн ажлуудын хүрээнд Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо буюу “ТоС холбоо”-д гишүүнээр элслээ. Тус холбоо нь “Тогтвортой санхүүжилтийн 8 үндсэн зарчим”-д тулгуурлан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкнууд, банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны арилжаа эрхлэгчид, даатгалын компани, аудитын компаниудыг нэгтгэн эх дэлхийдээ ээлтэй бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд чиглэсэн гишүүдийн сайн туршлагыг хуваалцах, тэдгээрийг таниулан түгээхийг зорин ажилладаг.
Энэ ч үүднээс манай байгууллага тэдгээр 8 үндсэн зарчмыг баримтлан ажиллах зорилго тавин гишүүн байгууллагаар элссэндээ таатай байна.
Бид ногоон санхүүжилтийг түлхүү олгосноор байгаль орчин, нийгмийн сайн сайханд өөрсдийн хувь нэмрийг оруулах, тэдгээрт чиглэсэн санхүүжилтийн өртгийг бууруулна гэж төлөвлөж байна.
🍀 Тогтвортой Бизнес
🍀 Тогтвортой Санхүүжилт
🍀 Тогтвортой Хөгжил

Comments