top of page
Search

"Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2024"-д оролцоо.


Монголын Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ивээл доор Монгол улс Ногоон Хөгжлийг Санхүүжүүлэх нь сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан "Монголын Тогтвортой Санхүүгийн Форум" (ТоС форум) нь 2024 оны 11-р сарын 27-оос 29-ны хооронд зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус форум нь Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дэлхийн удирдагчдын уулзалт болох COP 29-н дараа болж байгаагаараа онцлогтойг дурдаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээнүүдийн дунд байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилт бол хамгийн чухал хөрөнгө оруулалт гэдгийг сануулсан юм.

Манай байгууллага нь 2024 онд ТоС холбооны гишүүнээр элссэн ба өнгөрөгч хугацаанд ногоон зээлийн багцаа нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй бизнесийн дэмжих чиглэлд үйл ажиллагаагаа идэвхжүүлэн ажиллаж байгаа бөгөөд мөн Байгаль орчин, Нийгмийн засаглалын чиглэлээр ажилтнуудаа сургах, холбогдох баримт бичгүүдийг боловсруулан ажиллаж байна.


🍀 Тогтвортой Бизнес


🍀 Тогтвортой Санхүүжилт


🍀 Тогтвортой Хөгжил


2024.11.28



 
 
 

Comments


bottom of page