top of page
Search

МББСБХолбоо Бүх гишүүдийн ээлжит хурал 2024 оны 02 сарын 23-ны өдөр зохион байгуулагдлаа.













“Кредитех СТМ ББСБ” ХХК нь 2018 он МББСБХолбоо гишүүн байгууллагаар элсэж өнөөг хүртэл тасралтгүй холбоотой хамтран ажиллаж байна.

Энэ жилийн бүх гишүүдийн ээлжит хурлаар Холбооны 2023 оны үйл ажиллагаа, гүйцэтгэл зэргийг хэлэлцэн дүгнэж, 2024 онд холбооны зүгээс хийгдэж ажил, санал санаачилгыг хэлэлцэн баталлаа.


2024 онд Холбоо нь “Хариуцлагатай санхүүгийн жил” уриа дор улс орны хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулсан, ёс зүйтэй, тогтвортой салбарыг дэмжих бодлого баримтлах бөгөөд холбогдох үйл ажиллагааг гишүүн байгууллагууд руу болон тэдгээрийн харилцагчид, иргэд рүү чиглүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Холбооны ерөнхийлөгч З.Алтанзул нээлтийн үгэндээ, “2023 онд бид тус бүрийн төрөлжсөн, мэргэшсэн үйлчилгээгээр санхүүгийн салбарт өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж, технологийн дэвшлийг ашиглан харилцагчид бодитой үнэ цэнэ бий болгоод байна. Холбоо нь салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг илүү их бэхжүүлсэн, Мэргэжлийн зөвлөлүүдийн оролцоотойгоор харилцагчийг хамгаалах зарчим, компанийн засаглал, комплаенсийг улам сайжруулах ажлуудад анхаарсан ба 2024 онд гишүүн байгууллагууд болон түнш байгууллагуудын хамт Хариуцлагатай санхүүг дэмжиж хамтран ажиллана” хэмээв.


Бүх гишүүдийн хуралд СЗХ-ны ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн, Ахлах зөвлөх Д.Болдмягмар нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн “Монгол улсад нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлж, ногоон зээлийг дэмжихийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурах гурван талт арга хэмжээнд оролцлоо. Б.Итгэлсүрэн дарга хэлсэн үгэндээ 2023 онд Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч ААН байгууллагын дагаж мөрдөх НББ-ийн, Итгэлцлийн үйлчилгээний, Гадаад валют арилжаа эрхлэх үйл ажиллагааг зохицуулах, түүнд хяналт тавих зэрэг журмуудыг Холбооны саналыг тусгаж шинэчлэн баталж, салбарын тогтвортой хөгжлийг дэмжиж ажилласан талаар онцгойлон тэмдэглэж хэллээ.

Мөн салбарын нийт хөрөнгийн хэмжээ 34 хувиар өсөж 4.7 их наяд төгрөгт хүрснийг дурдаад, Холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллаж байгаагаа бүх гишүүдэд онцлов.


2024.02.23

 
 
 

Commentaires


bottom of page