top of page
Search

Кредитех CTM ББСБ ХХК болон НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Кредитех СТМ ББСБ ХХК нь НҮБ-ын Хүүхдийн сантай WASH (Ус, ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн байгууламж) төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 6-д ундны цэвэр, аюулгүй усаар хангах, ариун цэврийн байгууламжаар хангахын чухлыг онцлон тэмдэглэсэн байдаг. Гэсэн хэдий ч Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 46 хувь нь цэвэр усны хүрэлцээ муутай хэвээр байна. Энэ нь хүүхдийн эрүүл мэнд, сурах чадварт ихээхэн нөлөөлдөг.

2024 онд 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ үед бид 10 онцлох төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд WASH нь бидний хамгийн чухал төслүүдийн нэг юм. Энэхүү төсөл нь Монголын хүүхэд залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлж, тэдний эрүүл мэнд, ирээдүйг гэрэлтэй болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.




2024.12.12

 
 
 

Comments


bottom of page