top of page
Search

Компанийн засаглалын кодексыг бүрэн хэрэгжүүлж, засаглалын сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байна.

Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбаруудад компанийн засаглалын тогтолцоог сайжруулах, комплайнсын үр дүнтэй хяналтыг нэвтрүүлэх зорилгоор Санхүү, эдийн засгийн их сургууль болон “Санхүүгийн боловсролын зангилаа” ТББ-тай хамтран “Компанийн засаглалын кодексийн хэрэгжилт, комплайнсын эрсдэлийн удирдлага” нээлттэй хэлэлцүүлгийг 2023 оны 12 дугаар сарын 05-ний өдөр байгууллаа.


"КредитехСТМ ББСБ" ХХК нь Компанийн засаглалын кодексыг бүрэн хэрэгжүүлж, засаглалын сайн туршлагыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус хэлэлцүүлэгт оролцож, “Компанийн засаглалын кодекс”-ийн хэрэгжилтийн үнэлгээ, комплайнсын эрсдэлийн үнэлгээний аргачлал, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний үр дүнд суурилж өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл ба боломжууд, амьдралд хэрэгжсэн сайн туршлагын талаар мэдээлэл авч, цаашдын чиг хандлагыг хамтран хэлэлцэж тодорхойлсон юм.




2023.12.05


 
 
 

Commentaires


bottom of page