top of page
Search

Байгаль орчин, Нийгэм, Засаглалын (БОНЗ) Эрсдэлийн удирдлагын сургалтад хамрагдав.





2024 оны 03 сарын 13-15 ны өдрүүдэд Санхүүгийн Зохицуулах Хороо, МББСБХолбоо, ОУСК болон Тос Холбоо нарын хамтран зохион байгуулсан “Банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн үнэлгээ, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх” сургалтанд Кредитех СТМ ББСБ ХХК-н гүйцэтгэх удирдлага болон холбогдох ажилтнууд хамрагдлаа.


Тус сургалтаар ББСБ-уудын БОНЗ-ын удирдлага, эрсдэл, Тос хариуцсан ажилтнуудад мэдээлэл өгөх, тэдгээрийг чадавхижуулах, ногоон зээл, ногоон санхүүжилтын ач холбогдлыг таниулах зэрэг ач холбогдолтой сургалт боллоо.


Мөн сургалтын үеэр СЗХ-ны ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн дарга хорооны зүгээс ногоон санхүүжилт, БОНЗ-н талаар цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар мэдээлэл өглөө. Манай байгууллагын зүгээс өөрсдийн үйл ажиллагаанд БОНЗ, ногоон санхүүжилтийн талаарх бодлогын баримт бичгийг дахин шинэчлэх, ногоон санхүүжилтийг түлхүү олгохоор зорьж ажиллахаар шийдвэрллээ.


2024.03.15

 
 
 

Comentarios


bottom of page