Азийн хөрөнгө оруулагчдын “AFIFORUM”-д амжилттай ороцлоо.
- Enkhmunkh Gantsolmon
- Aug 23, 2023
- 1 min read
Updated: Aug 29, 2023

Монголын ББСБ-уудын Холбоо, ББСБ-уудын төлөөллүүд AFIFORUM-д амжилттай оролцлоо.
МББСБХолбоо бичил санхүүгийн салбарын мэдээ, мэдээлэл солилцох, тогтвортой санхүүгийн тогтолцоог бий болгох, олон улсын шилдэг туршлагыг судлаж ББСБ-ууддаа нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг олгосон бичил санхүүгийн Ази тивдээ томд тооцогдох AFIFORUM чуулга уулзалтад жил бүр гишүүн байгууллагуудаа хамруулж, хамтран ажиллаж ирсэн билээ.
Энэ удаагийн чуулга уулзалт /AFIFORUM/ 2023 оны 3 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан бөгөөд МББСБХолбооны Ерөнхийлөгч З.Алтанзул, Холбооны гишүүн Ашид Капитал, Кредитех СТМ, Омни Капитал, Жи Эс Би Капитал, Транскапитал ББСБ-уудын төлөөллүүд амжилттай оролцож Олон улсын санхүүгийн салбарын хөрөнгө оруулагчид, эдийн засагчид, тогтвортой санхүүгийн мэргэжилтэнгүүдтэй уулзаж, зохих хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэж, шинэ мэдлэг мэдээлэл, туршлага солилцлоо.
2023.3.14
Comments