Танилцуулга

Манай ББСБ нь 2015 оны 3-р сард санхүүгийн бүх төрлийн үйлчилгээ тэр дундаа зээлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Бид дараах төрлийн зээлийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд: Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бизнесийн зээл, автомашины барьцаат зээл, жижиг дунд бизнесийг (ЖДБ) дэмжих зээл, цалингийн зээл, бичил зээл болон хэрэглээний зээл. Үүнээс гадна бид Интерконсалтинг Групп ХХК-тай хамтран менежмент, хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээ болон хөгжлийн хамтын ажиллагаа гэх мэт бизнесийн зөвлөх үйлчилгээг харилцагчиддаа хүргэдэг.
“КредиТек Фаунд” нь 2015 онд Санхүүгийн Зохицуулах Хорооны ББСБ-ын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг аван үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Өнөөгийн байдлаар бид 25 аж ахуй нэгж, хувь хүмүүст ойролцоогоор 400 сая гаран төгрөгний зээл олгож хамтран ажиллаад байгаа бөгөөд хурдан шуурхай, найдвартай үйлчилгээгээрээ харилцагчиддаа өндрөөр үнэлэгдэж, сэтгэл ханамжийг бий болгон ажиллаж байна. Манай менежментийн баг хамт олонтой маш урт хугацааны үнэнч харилцаатай байсаар ирсэн итгэлтэй харилцагчид нь бидний хамгийн том давуу тал билээ. 
КредиТек нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн бүхий л үйл ажиллагаандаа компанийн засаглал, бизнесийн ёс зүй, мэргэжлийн ур чадварын өндөр стандартыг хэрэгжүүлэхийг эрхэмлэсээр ирсэн.
Бидний компанийн засаглалын бодлогод компанийн хэтийн стратегийг чиглүүлэх, ТУЗ-өөс зохистой хяналтаар хангах талаар заасан байдаг.
КредиТек компанийн засаглалын бодит, үр дүнтэй практикуудыг өөрсдийн алсын хараа болох Монгол улсын тэргүүлэх ББСБ болох зорилгынхоо хүрээнд хэрэгжүүлдэг. Цаашид бид засаглалын бүтэц, үйл ажиллагаагаа тогтвортой сайжруулснаар шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэх, урт хугацааны хөгжил цэцэглэлийг хангах, удирдлагын үр дүнтэй арга барилыг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт итгэдэг.
ТУЗ-ын гишүүд нь 2 хувьцаа эзэмшигч болон 1 хараат бус зөвлөлийн гишүүнээс бүрддэг.  

Удирдлагын баг

Д. Цолмон
ТУЗ-ын дарга, үүсгэн байгуулагчдын нэг
Н. Энхжаргал
ТУЗ-ын гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг
Ц. Цэдэнсодном
Гүйцэтгэх захирал